Шууд Chart

Каннын кино наадам ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ

2017-04-28 15:31:52

Жил бүр зохиогддог Каннын кино наадам энэ тавдугаар сарын 17-нд Францын "Номин эрэг" дээр 70 дахь  удаагаа болох гэж байна. .Дэлхийн кино урлагийн хамгийн чухалд тооцогддог уг наадам ирэх сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ жил нийт 29 орны 49 бүтээл оролцох юм. Кино наадмын шүүгчдийг олон улсын нэртэй кино бүтээгчид дундаас сонгодог.

Каннын кино наадмын шүүгчдийн баг бүрэлдэхүүнд Хятадын жүжигчин Фан Бинбин, Америкийн жүжигчин, продюсер Уилл Смит, Жессика Честейн нар ажиллахаас гадна Итали, Франц, Герман, Өмнөд Солонгосын алдартай найруулагч, жүжигчид, хөгжмийн зохиолчид багтсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Каннын кино наадам ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй