Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Хүүхдийн аз жаргалтай инээмсэглэл" төсөл хэрэгжиж эхэллээ

2017-05-08 15:56:22
Error loading player: No playable sources found

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тэр дундаа хүүхдийн шүдийг өвчилсөн хойно нь бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, багаас нь эрүүл байлгах, эмчлэх нь нийгмийн хамгийн чухал асуудлын нэг юм.

Энэ асуудалд "Туул ротари" клубээс анхаарлаа хандуулж, шийдвэрлэхэд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс “Happy smile of children” төслийг эхний ээлжинд Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлэгт хэрэгжүүлж, хүүхдийн шүдний иж бүрэн кабинетийг нээн тохижуулж өгчээ. 

Кабинетийн тохижилт нь хүүхдийг оношлогоо, эмчилгээнд хамрагдах нөхцөлийг сайтар хангаж төрөл бүрийн иж бүрэн үзлэгийн багаж, жижиг андройд дэлгэцээр хүүхдийн дуу, хүүхэлдэйн кино зэрэг анхаарлыг нь татах орчныг бүрдүүлж өгсөн онцлогтой.

Кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд “Туул” ротари клубын Ерөнхийлөгч Х.Балжмаа, Дэд ерөнхийлөгч, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Төслийн хорооны дарга Х.Жамбалмаа, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Л.Хэнтий, зөвлөх эмч Анагаах ухааны доктор Н.Пүрэвжав, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Тус эмнэлэг нь жилдээ 50.000-70.000 мянган хүүхэд, 40.000-50.000 мянган том хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг аж. "Туул ротари" клуб нь төслийн хүрээнд нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүд болон хөдөө орон нутгийн 6 шүдний эмнэлэгт нийт 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, багажийг хүлээлгэн өгөх юм байна.


"Хүүхдийн аз жаргалтай инээмсэглэл" төсөл хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй