Шууд Chart

Та хувийн урилга хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ

2017-05-12 13:24:35

Монгол Улсад 30 хүртэл хоногоор байх гадаадын иргэнийг урих тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн урилга хүснэ. Хувийн урилга гэдэг нь Монгол Улсад хувийн хэргээр ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

Гадаадын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж буй Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, Монгол Улсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн тус тус урьж болно.

Хувийн урилга хүсэхдээ:

    Өргөдөл

/Уригч болон Уригдагчийн зорилгыг дэлгэрэнгүй тодорхойлох, Гадаадын иргэнийг Монгол Улсад байх хугацаанд Хөдөлмөр эрхлүүлэхгүй, Хугацаанд нь эх оронд нь буцаах талаар дурдах/

    Уригдагчийн гадаад паспортын хуулбар

/паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/

    Уригдагчийн гадаад улс дахь оршин суугаа хаяг
    Уригч Монгол Улсын иргэний иргэний үнэмлэх

/ Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн бол оршин суух үнэмлэх болон гадаад паспортын хуулбар/

    Уригч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 240.000×5= 1.200.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний мөнгийг хадгаламжийн дэвтэр эсвэл дансандаа байршуулсан баталгаат дансны хуулга
    Урилгын анкет, батламж бөглөх 200 төгрөг Анкет татах LINK
    Гэр бүлээр нь урих тохиолдолд гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт байна.

Урилга бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй.


Та хувийн урилга хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ   
Үзсэн: 2078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй