
Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суух Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг НҮБ-ын Вена дахь төвийн Ерөнхий захирал Юрий Федотовт 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр Итгэмжлэх захидлаа өргөн барив.
Итгэмжлэх захидлаа барьсантай нь холбогдуулан Ерөнхий захирал Ю.Федотов Байнгын төлөөлөгч Г.Баттунгалагийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Монгол Улс болон Вена-д төвтэй НҮБ-ын салбар байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны түвшин, бодит үр дүнг ахиулан өргөжүүлэхийг зорьж ажиллахаа Байнгын төлөөлөгч тэмдэглэж, энэ чиглэлд Ерөнхий захирал дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цар хүрээг нь тэлэхэд Нарийн бичгийн дарга нарын газраас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий захирал уулзалтын үеэр нотлов.
Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Итгэмжлэх захидлаа өргөн барив | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.