
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ нийслэлийн тэргүүний 58 дугаар цогцолбор сургуулиар зочилж, багш, сурагчидтай уулзсан юм. 58 дугаар сургуулийн сурагчид урлаг, спортын амжилтаараа дүүрэгтээ толгой цохидог аж. Ялангуяа бүжгийн “Болор шигтгээ” хамтлаг нь Нийслэлийн хаврын баярын бүжгийн аваргаар тодорч байжээ.
Бага, дунд, ахлах насны 50 гаруй гишүүнтэй тус хамтлаг бүжгийн номероосоо хотын даргад үзүүлж сонирхуулсан юм. Хотын дарга эдгээр авьяаслаг сурагчдыг 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд болох Эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээнд оролцохыг урилаа.
Хотын дарга бүжигчин сурагчдыг хүүхдийн баярын арга хэмжээнд урилаа | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.