Шууд Chart

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган хүн бүртгүүлжээ

2017-05-16 17:44:30

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн гурав дахь хуралдаан болж байна. Хуралдаанаар автомашингүй өдөр зохион байгуулах болон олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлжээ. Марафоны нээлт 5 дугаар сарын 20-ны бямба гарагт өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болж, 10 цаг гэхэд талбайн зүүн зам дээрээс гүйлт гараанаас гарах юм. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ.“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна. Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.

Автомашингүй өдрийн нээлт мөн бямба гарагийн өглөө болно. Энэ үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Тус өдрийн арга хэмжээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаад дуулгалаа.


“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган хүн бүртгүүлжээ  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.118.xxx] 2017-05-19 14:44
2018 онд болох гүйлтийн тэмцээнийг энэ жилийнхтэй адилхан сайн мэдээллээр хангаж өгөөрэй.

Бидэнтэй нэгдээрэй