
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль тогтоомжийг сурталчлах-сургалт, сурталчилгааны жил” болгох зорилтыг дэвшүүлсэн.
Уг зорилтын хүрээнд нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарын хоёрдугаар улирлын сургалтыг өчигдөр Батлан хамгаалах яамтай хамтран зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал, Г.Сайханбаяр оролцож, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарт үүрэг чиглэл өгөв. Мөн офицер, ахлагч нарт цэргийн дүрэмт хувцасны үзлэг хийж, батлан хамгаалах хууль, тогтоомж, зүүн хойд Азийн аюулгүй байдал, түүхийн чиглэлийн хичээлүүдээр мэдээлэл өгсөн юм. Ийнхүү сургалтын төгсгөлд офицер, ахлагч нараас батлан хамгаалах хууль тогтоомжоор сорил авлаа.
Сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.