Шууд Chart

Кёнги аймгийн Засаг даргын орлогчийг хүлээн авч уулзлаа

2017-05-22 18:24:10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гыныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцов.

Энэ үеэр хотын дарга “Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гын тантай танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Кёнги аймагтай 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаад баяртай явдаг.

Би өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ли Жи Юлтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд мөн бусад салбаруудад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байсан. 2015 оноос хойш “Ухаалаг анги” төслийн хүрээнд 12 ухаалаг анги байгуулсан юм байна. Цаашид бид энэ төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллах болно”  хэмээн онцлов. Түүнчлэн хоёр талын төрийн албан хаагчдыг харилцан 2 долоо хоногийн  хугацаатай сургах, туршлага судлах, Кёнги аймагтай залуучуудын хөгжил, орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах чиглэлээр, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаар ярьж, харилцан санал солилцлоо.


Кёнги аймгийн Засаг даргын орлогчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй