Шууд Chart

Хуучин ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгохоор төлөвлөжээ

2017-05-23 16:12:18

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэй. Үүнээс 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс дүүргийн зүгээс байгаа нөөц бололцоогоо дайчлан хуучин ахуй үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгын зориулалтыг өөрчилж, хүүхдийн цэцэрлэг болгохоор төлөвлөж байгаагаа хотын даргад танилцууллаа.
Уг барилга нь ашиглагдахаа болиод хэдэн жил болж байгаа бөгөөд цэцэрлэг болгоход 260 орчим сая төгрөг шаардагдах тооцоо гаргасныг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болговол 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Ингэвэл 80 гаруй эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх, 80 айлын орлого нэмэгдэх давхар боломж бүрдэх юмХотын дарга СХД-ийн Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр ч дүүргийн цэцэрлэг сургуулийн хүртээмж муу байгаа талаар хотын даргад дуулгасан.
Дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 62 хувьтай байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 40 хувь нь 3 ээлжээр хичээллэдэг байна. Улаанбаатар хотын хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг сургуулийн 60 хувь нь сонгинохайрхан дүүрэгт байдаг аж.
Тамгын газрын ажилтнуудтай уулзах үеэрээ хотын дарга Төр гэдэг бол хүнд сурталгүй, иргэддээ хүрч үйлчилдэг байх хэрэгтэйг онцолсон. Тэр дундаа төрд зүтгэж байгаа хүмүүс, дүүргийн дарга нар хороо бүртээ хүрч ажиллах үүрэг өглөө.
 

Хуучин ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгохоор төлөвлөжээ  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй