
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.
Өмнөх саруудад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодооор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн бөгөөд иргэдэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө авсан байна.
Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.