
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газар өмчлүүлэх ажлын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яам, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулагчдын холбоо, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож “Газар өмчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Газар өмчлөлийн ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, “Нийслэлийн зуслангийн бүсэд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
Ийнхүү газар өмчлөл тойрсон асуудлаар албаны хүмүүс хэлэлцэж газар өмчлөлийг цаашид ямар хэлбэрээр хэрхэн явуулах болон цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар хэлэлцлээ.
“Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.