
Бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн яг одоо Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд болж байна. Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхэд оролцож, 8 минутанд 200 бодлого бодож уралдаж байна.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид ирэх 12 дугаар сарын 9-10-нд болох Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнд оролцох эрх авна.
Өмнө нь 2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхэд оролцсон тэмцээнээс ТОЯА академийн суралцагч хүүхдүүд хоёр Гран при, 10 алтан цом, 20 мөнгөн цом, 23 хүрэл цом хүртэж байсан юм.
Дашрамд сонирхуулахад, “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол өнгөрсөн жил энэ тэмцээнээс 6 настай Э.Амаржаргал Алтан цом хүртэж, “Монгол Улсын 2015 оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.
Бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж байна | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.