Шууд Chart

Хүүхдүүд хотын даргад захидал ирүүлжээ

2017-06-01 13:26:28

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож буй. Энэхүү өдрийг угтан нийслэлийн бяцхан иргэд маань хотын даргадаа хандаж захидал илгээжээ.

Хүүхдүүд захидалдаа өөрийн хүсэл мөрөөдлөө болон ирээдүйд хотоо илүү сайхан болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу хотын даргад ажлын амжилт хүсч улам ихийх хийж бүтээгээрэй гэсэн байна. Тухайлбал, Налайх дүүргийн “Хос уянга” сургуулийн 6 А ангийн сурагч Б.Агиймаа “...Би таныг эх орныхоо төлөө ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Том болоод би тань шиг болно. Тэгээд мод тарьж, бүх хогийг байхгүй болгож, байгал дэлхийгээ маш гоё үзэсгэлэнтэй болгоно. Монгол орноо бид хайрлахгүй бол хэн ч хайрлахгүй” гэсэн бол мөн ангийн сурагч Б.Хос-Уянга “...Одоо би жаахан болохоор юу ч хийж чадахгүй. Гэхдээ би хог хаяхгүй, орчин тойрноо цэвэр байлгаж чадна” гэж захидалдаа бичжээ.

Хотын даргадаа захидал илгээсэн хүүхдүүд хүсэл мөрөөдлөө бичихээс гадна нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.


Хүүхдүүд хотын даргад захидал ирүүлжээ  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй