Шууд Chart

МҮОНРТ-ээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль"-ийн сурталчилгааг нэвтрүүлэх удирдамж

2017-06-05 12:48:27

БАТЛАВ: МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ           Л.НИНЖЖАМЦ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗЭЭР  “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ”-ИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ УДИРДАМЖ

1.1.    Удирдамжийн зорилго нь МҮОНРТ-ээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны цагийг хуваарилах зарчмыг тогтооход оршино.

1.2.    Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.2, 82.3, 82.14 дэх хэсэг болон холбогдох бусад хууль журамд нийцүүлэн нэвтрүүлнэ.

1.3.    Сонгуулийн сурталчилгааг Олон нийтийн телевизийн 1-р суваг, Олон нийтийн Радиогийн 1-р сувгаар тус тус дамжуулна.

1.4.    Сонгуулийн сурталчилгааны цагийн дарааллыг хуваарилахдаа сурталчилгааны сүүлийн өдрийн сүүлчийн цагаас эхлэн дугаарлаж, улс төрийн намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтална.

1.5.    Сурталчилгааг үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.

1.6.    Сонгуульд оролцож буй нэр дэвшигч бүрт ижил нөхцөл, боломж,  тэнцүү хугацаа ногдохоор тооцож, тэгж хандах зарчмыг баримтална.

1.7.    Нэр дэвшигчдэд зориулж өдөрт телевиз радиогийн 15 минутын нэвтрүүлэг, 5  минут хүртэл мэдээний цаг оногдоно. Мэдээний нийт гаралт нь хоногт 5 минутаас хэтрэхгүй бөгөөд үүнд давталт хамаарна.

1.8.    Сонгуулийн сурталчилгааны оногдсон цагт бэлэн нэвтрүүлэг өгөх болон  шууд нэвтрүүлэгт оролцохоо нэг хоногийн өмнө Олон нийтийн телевизийн Программын нэгдсэн хэлтэс, Олон нийтийн радиогийн Нэвтрүүлгийн хэлтэст мэдэгдсэн байна.

1.9.    Сурталчилгааны нэвтрүүлэгтэй холбоотой бүх асуудлаар тухайн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хариуцсан хэвлэлийн албан ёсны төлөөлөлтэй  хамтран ажиллана.

1.10.    Нэр дэвшигчийн хуваарьт цагийг ашиглаагүй бол цагийг нөхөж олгохгүй.


МҮОНРТ-ээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль"-ийн сурталчилгааг нэвтрүүлэх удирдамж   
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.31.xxx] 2017-06-05 13:23
tegsh handah

Бидэнтэй нэгдээрэй