
Энэ оны эхний 4 сарын байдлаар, Өмнөд Солонгосоос Японыг чиглэсэн агаарын тээврийн нислэгээр зорчигчдын тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрч 9 сая орчимд хүрчээ. Өмнөд Солонгосын ЗГ Инчоны агаарын тээврийн корпорац болон Солонгосын нисэх буудлуудын корпорацын мэдээлэлд тулгуурлаж ийм мэдээлэл хийсэн байна.
Энэ оны 1–р сарын 1-нээс 4-р сарын 28-ны хоорондох дүн мэдээгээр, Өмнөд Солонгосын нисэх буудлуудаас Япон руу зорчсон зорчигчдын тоо 8 сая 880 мянгад хүрсэн юм байна. 4-р сарын туршид хоногт дунджаар 49 мянга орчим зорчигч Инчоны олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн гэж үзвэл, энэ тоо 9 саяд хүрсэн гэж албаныхан үзэж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,8 хувиар өссөн дүн болохын зэрэгцээ агаарын тээврийн энэ чиглэлийн түүхэнд байгаагүй өндөр дүн болж байгаа юм байна. Үүнд агаарын тээврийн компаниуд Япон руу хийдэг нислэгийн маршрутаа олшруулж, урамшууллын багцууд нэмэлтээр санал болгож байгаа нь түлхэц үзүүлсэн гэж тооцогдож байна.
Үүнээс гадна Бээжин визгүй зорчих бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор Хятад руу аялагч зорчигчдын тоо эрс нэмэгдсэн дүнтэй байгаа юм байна. Өнгөрсөн оны 11 сараас энэ оны 3-р сарыг дуусталх хугацаанд 5 сая 720 мянга гаруй Өмнөд Солонгосчууд Хятад руу зорчсон байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй нь харьцуулахад 29,4 хувиар огцом өссөн үзүүлэлт болсныг Кореа таймс уламжилсан байна.
БНСУ-аас Японыг чиглэсэн зорчигч тээврийн нислэгийн тоо урьд байгаагүйгээр нэмэгджээ | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.