
Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан хөгжлийн шинэ шатанд гаргахад хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, орчин үеийн анагаах ухаантай уялдаатай бодлогын шинэчлэл хийхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд, салбарын судлаачид, холбогдох байгууллагын төлөөлөл оролцон, хэлэлцүүлэг зохион байгуулж 100 гаруй эмч мэргэжилтнүүдээс гадна 21 аймгийн эрүүл мэндийн уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд цахимаар оролцлоо.
Хэлэлцүүлэг "Анагаах ухааны тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, оролцогчдын санал бодлыг нэгтгэн цаашдын бодлого, эрх зүйн шинэчлэлд тусгах үндэслэл, зөвлөмжийг боловсруулахад чиглэлээ" хэмээн зохион байгуулагчид онцолж байв.
Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн асуудлыг хэлэлцлээ | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.