Шууд Chart

Чехийн ойгоос аялагчид 7,5 сая кроноор үнэлэгдэх эрдэнэс олжээ

2025-05-06 15:03:39

Чехийн Кралув Двур хотын ойролцоогоос аялагчид 598 алтан зоос, үнэт эдлэл, навчин тамхины хайрцгууд, нарийн утсаар мэтгэсэн цүнх сэлтийг олжээ. ”Прага морнинг” сонинд мэдээлснээр, эрдэнэсийн нийт  жин 7кг бол, алтан зооснууд нь 3,7кг болсон байна. Тэдгээр эд зүйлсийн зах зээлийн өртөг нь өнөөдрийн үнэлгээгээр 7,5 сая сая швед крон буюу 370 мянга орчим ам.доллартой дүйцэх боловч түүхийн үнэ цэнийг үнэлэх аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн тухайн олдворыг 1921 он эсвэл түүнээс өмнө нуусан болов уу гэж үзэж байгаа юм байна. Зоос үнэт эдлэл судлаач Войтех Брадлегийн ярьснаар, олдвороос гарсан зоосны ихэнх нь 1808-1915 оны хооронд хамаарах ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чехийн ойгоос аялагчид 7,5 сая кроноор үнэлэгдэх эрдэнэс олжээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй