
Дэлхийн хамгийн том зэвсгийн наймаачдын нэг, Саудын Арабын тэрбумтан Аднан Хашогги 81 насандаа Английн нийслэл Лондон хотод таалал төгсжээ.
Тэрээр паркинсоны өвчний улмаас амьсгал хураасан юм байна. Нэрт бизнесмэн Аднан Хашоги 1935 онд Саудын Арабын Хаан Абдель Азизагийн хувийн эмчийн гэр бүлд мэндэлжээ.
1980-аад оны үед болсон Иран-Иракын дайны жилүүдэд АНУ-д үйлдвэрлэсэн зэр зэвсэгийг Иран Улсад нийлүүлж байсан гэдэг. 1988 онд түүнийг Швейцарийн эрх баригчид баривчилж, АНУ-ын талд өгсөн боловч 1990 онд Америкийн үндсэн хуулийн дагуу суллагдаж байжээ.






Дэлхийн хамгийн том зэвсгийн наймаачдын нэг таалал төгсжээ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.