
Жил бүр дэлхийн үнэтэй топ 100 бренд компаний жагсаалтыг Британийн “WPP” болон Кантар Миллуард Браун компани гаргадаг уламжлалтай.
2017 оны хувьд жагсаалтын эхний тавд “Гүүгл”, “Эйпл”, “Майкрософт”, “Амазон” болон “Фейсбүүк” компани дэлхийн шилдэг “IT” компаниар тодорсон байна.
Өнгөрсөн жилийн хувьд “Амазон”-ы нэр хүнд жагсаалтын долдугаарт бичигдэж байсан бол энэ жил дөрөвт бичигдсэн амжилт гаргалаа.
Сонирхуулахад Жагсаалтын эхний таван байрт шалгарч гарсан дээрх компанийн орлого шилдэг 100 компанийнхаас 25 хувийг бүрдүүлдэг аж.






Эхний тавд google, apple, microsoft, amazon, facebook багтжээ | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.