
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/356 тоот захирамжийн хүрээнд “Материал импекс” ХХК-ийн уулзвараас "Голден парк"- 1, 2 хотхон, "Цоглог "хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ дагуу авто замын ажлын зураг төсөл болон газар чөлөөлөлтийн нөлөөллийг судлахаар нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд “Материал импекс” ХХК-ийн удирдлагуудын хамт газар дээр нь ажиллаж орц гарц болон авто замын ажлыг хийж гүйцэтгэх хээрийн судалгааг гарган ажиллаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
"Голден парк"- 1, 2 хотхон, "Цоглог "хотхоны орц, гарцыг шийдэхээр ажиллаж байна | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.