Шууд Chart

Азийн 3.3 бүсийн Ерөнхийлөгч, Индонез Улсын парламентын гишүүн Адианто Утут Монгол Улсад айлчлав

2025-06-05 12:42:17

Монголын Шатрын Холбоо нь Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ үеэр Азийн 3.3 бүсийн Ерөнхийлөгч, Индонез Улсын нэрт улс төрч, парламентын гишүүн, Ази тивээс төрсөн шатрын спортын анхны супер Их мастер ноён Адианто Утут Монгол Улсад айлчлахдаа Азийн 3.3 бүсийн шатрын хөгжлийг дараагийн түвшинд гаргахын зэрэгцээ Монгол болон Индонезийн хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв. 

Энэ хүрээнд Азийн 3.3 бүсийн хэмжээнд төдийгүй Монгол болон Индонез хоёр улсын хооронд мэргэжлийн шатрын олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, туршлага солилцох зэрэг ажлуудыг төлөвлөв.

Тэрээр Индонез Улсын нэрт улс төрчийн хувьд МШХ-ны Ерөнхийлөгч Г.Занданшатарыг хүндэлж явдгаа онцгойлоод шатрын спортыг үндэсний хөдөлгөөн болгох зорилгод нь амжилт хүсэж, цаашид бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. 

МШХ-ны Ерөнхийлөгч Г.Занданшатар нь “Цэгцрэх хөдөлгөөн” номоороо дамжуулан эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ шатрын спортыг үндэсний хөдөлгөөн болгох алсын хараатай ажиллаж байна.


Азийн 3.3 бүсийн Ерөнхийлөгч, Индонез Улсын парламентын гишүүн Адианто Утут Монгол Улсад айлчлав  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй