
Дөнгөж зуухнаас гаргасан талх хамгийн амттай байдаг. Гэвч савлахын өмнө сайтар хөргөхгүй бол савласны дараа талх чийгтэж муудах талтай. Тиймээс дэлгүүрт зөвхөн хөрж, бас шинэлэг амт нь гээгдсэн талх зардаг.
Тэгвэл материалын мэргэжилтэн Окамура Такэхиша талхны чийгийг гадагшлуулж, харин амт үнэрийг нь хэвээр хадгалдаг уут бүтээжээ. “Окамура-Касей” компанийн ерөнхийлөгч тэрээр 3 жил оролдсоны эцэст санасандаа хүрч чадсан байна. Гаднаас агаар ордоггүй учраас доторх хүнс нь исдэггүй, харин чийгийг гадагш нэвчүүлдэг тул мөөгөнцөр үүсгэдэггүй энэ бүтээгдэхүүн нь “Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүний шагнал” болжээ.
Кочи мужийн аж үйлдвэрийн технологийн төвийн тогтоосноор, уг уутан дотор талх тасалгааны температурт 7 хоног хадгалсан ч амт үнэр нь хувираагүй байжээ. “Пан-Оисии-мама” буюу талхыг шинээр нь гэж нэрлэсэн энэ уут 2023 онд нэг сая ширхэг борлуулагдсан нь жилийн дотор 2 дахин өссөн байна. Хоёр талх элбэг багтах ийм уутны 3 ширхэг нь 495 иен буюу 13 мянга орчим төгрөгийн үнэтэй юм байна.
Талхыг дөнгөж зуухнаас гарсан мэт шинээр нь хадгалах уут бүтээжээ | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.