Шууд Chart

Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна

2017-06-09 12:04:54

“Монгол Улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн дархлаажуулалтын  бодлого” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд, бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.



Уулзалтыг нээж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ  Улирлын томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь томуугийн вакцин бөгөөд манай улсын хувьд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр төлбөртэйгөөр, мөн тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийдэг.



АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу томуугийн вакциныг үнэ нийлүүлж, дархлаажуулалт хийгдсэн нь тодорхой хэмжээгээр томуугийн өвчлөл буурахад нөлөөлсөн гэлээ.



Энэ удаагийн уулзалтаар улирлын томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн дархлаажуулалтад  хамруулах талаар зөвлөмж гарах юм.



 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй