Шууд Chart

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017" халз мэтгэлцээний асуултыг хүлээн авч байна

2017-06-22 11:47:09

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017" халз мэтгэлцээн зургаадугаар сарын 24-ний 21:00 цагаас Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз, Монголын радиогоор шууд нэвтэрнэ.

Үүнтэй холбогдуулан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017" ээлжит сонгуулийн мэтгэлцээний асуултыг зургаадугаар сарын 22-ны пүрэв гарагийн 09:00 цагаас авч эхлэн, зургаадугаар сарын 23-ны баасан гарагийн 24:00 цагт дуусгавар болгоно.

Асуултыг:

-Эрх зүй, шударга ёс

-Эдийн засаг, нийгмийн байдал

-Аюулгүй байдал, гадаад бодлого

-Тухайн нэр дэвшигчид хандсан асуулт гэсэн дөрвөн чиглэлээр хүлээн авна.

Асуулт нь 250 тэмдэгтээс илүүгүй, товч тодорхой байх бөгөөд мэтгэлцээний асуултуудыг захидал, и-мэйл, утас, олон нийтийн сүлжээгээр нээлттэй хүлээн авна. 


Харилцах утасны дугаар:

318971, 328643, 7000-1630


E-mail:

songuul2017_asuult@mnb.mn


ТА ЭНЭХҮҮ ХОЛБООСООР ХАНДАЖ, АСУУЛТАА ҮЛДЭЭНЭ ҮҮ...

www.election2017.mnb.mn


 


"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017" халз мэтгэлцээний асуултыг хүлээн авч байна   
Үзсэн: 4152 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй