
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас хэрэгжүүлэх төслийг нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас нийслэлийн дүүргүүдэд хог хаягдлыг шатаах бага оврын зуух бүхий үйлчилгээний цэг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Зөвлөлийн гишүүд уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гээд дэд төв, гэр хорооллын сервис центр, 1000 айлын орон сууц зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг тодотгож байв.
Засаг даргын зөвлөл хуралдав | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.