
Өвөрхангай аймгийн хэмжээнд 19 сумын сонгуулийн хороонд 97, 108 санал авах байранд 664 төрийн албан хаагч тус тус томилогдож, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн хууль тогтоомж, журам заавар, цагийн хуваарь, Сонгуулийн хорооны гишүүдийн Ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг мөрдөн ажиллаж байна.
Дээрх аймгийн Сонгуулийн хороо есөн удаа хуралдаж, дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд 19 сумын сонгуулийн хорооны болон нарийн бичгийн дарга нарыг сургалтанд хамруулсан байна.
Мөн нийт 127 мэдээлэл технологийн даамлуудыг сургалтанд хамруулсан ба сонгуулиар 108 санал авах байранд нийт 108, нөөц 19 даамал ажиллаж байна.
Өвөрхангай аймагт 73403 сонгогч санал өгөх юм. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэсгийн хороод бүрт нээлттэй тавьж, сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжоор хангаж байгаа гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
Өвөрхангайд Ерөнхийлөгчийн сонгуульд 73 мянган хүн санал өгнө | ||
Үзсэн: 1234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.