Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд саналаа өглөө

2017-06-26 13:10:52

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ.

Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвхи сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” гээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд саналаа өглөө   
Үзсэн: 2065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.14.38.xxx] 2018-09-03 12:10
Хорт хавдар ихсэж байна. Энэ нь хөргөчиндөө давхар давхар гялгар уутанд махыг боож байя.Хөлдөөгчийг цоорсон өсөхийг үргэлж шалгаж байя, хүнсний ногоог хортон шавьжнаас нь салгаж байна нэрийдлээр их хортой бодис цацахаа больё,мал аж ахуйн мэргэжилтнүүдээ.Малаа маш их элдэв хортой тариагаар тарьж байна.үүнийг зогсооё. УУл усаа алт ,нүүрс ухаад химйин бодис гол горхи руугаа саармагжуулахгүй асгаж байна. ҮР удмаа бодоочээ. Гэмт хэрэг хийж буй хүмүүс компанитай тооцоог сайн хийж гадны хүмүүсийг шоронд суулгах хэрэгтэй. Цагдаа байгаа биздээ.нөхөн сэргээлтийг маш сайн хийлгэх нь чухал. уул усаа арай дэндүү ухаж сэндийлж байна.Ямарч хууль алга. толгой алга. эзэнгүй айл шиг байна.энэ тал дээр бол.танайд, манайд орж ирээд авдар савыг нь ухаад байвал ямар бэ, Дизель түлшээр ажилдаг том оврын автобус, хар утаа хаясан машинуудаа устгалд оруулах нь болсон. агаарын бохирдлын газраас хатуу хяналт байх нь чухал. хүүхдүүд бидний ирээдүй эд нарт уул, усыг нь бүтнээр үлдээх юмсан. гаднаас хүнс авахгүй
Зочин [103.14.38.xxx] 2018-09-03 11:52
Хот дотроо самраа цөмөөд чөмгөөр нь хар мод ургуулж болно. чөмгөө хөрсөнд 0,3 см булаад услаад л хар мод ургана шүү дээ. хар модны үнэр зүрхэнд сайн. хотын агаарыг цэвэрлэнэ. Улиангар маш сайн агаар цэвэрлэнэ. ТОПОЛЯ шүүдээ. ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн хамт олон хотыг цэцэрлэгжүүлж чадна,
Зочин [103.14.38.xxx] 2018-09-03 11:47
ард иргэдийн санал хүсэлтийг шууд авдаг болсонд баярлалаа.таньд амжилт хүсье,Хот өнгөтэй сайхан байна. монголчууд гэрээсээ гараад л их аминчхан байна. гэрээсээ гарсан хогийг ангилж хаядаг болъё,шил сав,ногооны хогийг дахин боловсруулаад гахайны тэжээл шүүдээ. атар талх ер хөгц үүсгэдэггүй. бусад талхнууд их түргэн хөгц үүсч байна. атар талхны хөрөнгөөр эсгэе,дамбаули гэдэг хятад түргэн исгэгчийг дөнгөж гарч байхад оросын сувгаар хорт хавдар үүсгэгч юм гээд оросууд авахгүй гээд л байсан.одоо ШУА-ийн ХХТХ-д Цөмийн соронзон резонансын багаж 1 ширхэгийг аваад өгчих.1 тэрбум орчим байх. Дэлхийд зартай том нээлтүүдийг монголчууд эх орондоо хийнэ шүү дээ. Эрдэмтдээ дэмж,тэтгэ, тэд улсаа хөгжүүлнэ,аварна. чадна тэгвэл бүх хорт бодисуудыг маш амархан тодорхойлно.за таньд амжилт хүсье,амжилт хүсье
Зочин [103.14.38.xxx] 2018-09-03 11:37
сайн бна уу таньд амжилт хүсье.1-рт ундааны сав,варены шил,архины шил бүгдийг дэлгүүртэй эргүүлээд тушаадаг болье,гэхдээ их цэвэрхэн байх нь чухал.ариутгалыг үйлдвэрүүд хариуцах хэрэгтэй.гадаадын бүх оронд ийм байна.хот нь их цэвэрхэн байх юм.Номин дэлгүүр хүртэл хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүний шошгыг засаад маш том гэмт хэрэг үйлдэж байна. үйлчилгээний эрхийг нь насан туршид нь хаамаар байна.хүний амь алт шүү дээ. 1 хүн хордсон бол насан туршид нь тэр дэлгүүр,үйлчилгээний газрын эрхийг бүх насаар нь хасдаг болъё. Ийм хуулийг та гаргаад өгөөч.монголчууд бүгд хордоод л хохь нь болдог юу вэ, хүнсний дайн болж буй ирэн үед үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүст хариуцах хариуцлагы нь чангалъя. Би зүссэн хиамнаас хордоод үхэх дөхлөө. хүүхэд хордвол яанаа.талх,хиамыг зүсэж заруулахыг хорьсон нь дээр. илүү түргэн исэлдээд хордох нь их юм. бие муутай хүн бол шууд үхэлд хүрнэ шүү дээ. та ийм 2 зүйлийг биелүүлж өгнө үү, ШУА,ХХТХ,ЭШТА .Т
ззз [103.14.38.xxx] 2018-07-03 10:21
Хотын Мер ээ, би таниас нэг зүйл хүсье,Сонгуультай холбоогүй ,Номингийн, миний дэлгүүрийн бүх салбаруудаар уусан ундааны шил,сав,архины шил,сүүний тетрапак сав ,варены шил зэргийг бүгдийг нь эргүүлээд ард иргэдээс авдаг болгое. хэдэн төгрөгөөр,хүн бүр дэлгүүрт ирэхдээ тушаадаг болгое,Герман оронд энэ бол хэвшил,манайх чаднаа. та туслаач. та чаднаа.хуванцар савыг шатаахад ямар аймаар үнэр гардаг гэж санана. Хорт хийнүүд. байгаль орчинд. Бид эх дэлхийгээ хайрлая. Эх болсон Монгол орноо хайрлая хүн бүр. ХОГГҮЙ УЛААНБААТАР болгое,Сав үргэлж авдаг валютаа хайрлая. Гаднаас хуучин хувцас авахаа болье,энэ чинь хог шүүдээ. Ямар ч Монгол хүн хүний хуучин хувцас өмсдөггүй шүү дээ. Төв цэвэрлэх байгууламжийг ШУА-ийн Химийн хүрээлэнгийн Дугаржав доктор үнэргүй болгоно шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй