
МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.
"МИАТ" компанийн зүгээс Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархалаа илэрхийлж, "МИАТ" компанийн нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа.
Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.