Шууд Chart

Энэ жил төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг төсөвтөө буцжээ

2013-11-19 15:58:06

2012 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ тамгаа авсан 84 мянган аж ахуй нэгжийн  дөч  хүртэлх  хувь нь  буюу 20 мянга гаруй нь үүд хаалгаа барьж, үйл ажлаа зогсоожээ.  Чухам яагаад чөлөөт эдийн засгийн гараан дээрээс зэрэг гарсан ийм олон арван мянган хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд үүдээ барьсан гол шалтгаан нь  хийх ажлаа нарийн төлөвлөж, төслийн хэмжээнд боловсруулж чадаагүйтэй холбоотой. Судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийлгүй, сэтгэл хөдлөл, багцаа баримжаагаар бизнес эхлүүлэх нь ийн дампуурахад хүргэдэг байна. 

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 10,20 тэр ч бүү хэл тавиас зуун жилээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байж сая ажлаа эхэлдэг учир ихэнх нь амжилт олдог гэнэ. Иймд өнөөдөр Монгол хүн бүр, аж ахуй нэгж байгууллага болгон, улсын хувийн гэлтгүй төсөл боловсруулж сурах зайлшгүй нөхцөл бий болжээ.  Манай улсын хэмжээнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд төсөл нь байхгүйгээс  улмаас нийт 800 орчим тэрбум төгрөг төсөвт буцсан байх жишээтэй. Хэрэв та төсөл бичиж боловсруулж мэддэг байсан бол энэ их мөнгөнөөс авах боломж бүрэн байсан гэсэн үг. 

Засгийн газраас жижиг дунд бизнесийг нээлттэй  дэмжих болсон ч тэнцэх төсөл ховор байна.  Тиймээс удирдлагын академийн төслийн багийн ахлагч дэд профессор, доктор Г.Жаргал “Төсөл нь байвал төгрөг нь байна” сэдвээр энэ сарын 23-ны Бямба гаригийн 14:00 цагт   Монголын хүүхдийн ордоны их танхимд ганцхан удаа лекц унших аж. Уг лекц төсөл бичих, хэрхэн санхүүжүүлэх арга ухааныг заахаас гадна төсөл нь байвал төгрөгийг хаанаас ч босгож болохыг хэлж өгнө гэнэ.


 


Энэ жил төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг төсөвтөө буцжээ  
Үзсэн: 1944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй