Шууд Chart

“Дээлтэй Монгол” наадам даваа гарагт болно

2017-07-08 11:23:52

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам долоодугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. 

“Дээлтэй Монгол” наадмын үеэр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

    Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
    Ардын урлагийн тоглолт
    Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
    Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн
    Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
    Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаа

Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах юм байна. 

 


“Дээлтэй Монгол” наадам даваа гарагт болно  
Үзсэн: 3712 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй