
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны санаачилгаар УДЭТ, Монголын театрын урлагийн холбоо, “New star”, “Cross animation” студи хамтран наадмын сүлд дууг бүтээсэн билээ.
“Миний Монголын наадам” нэртэй энэхүү уран бүтээлийн шүлгийг СГЗ Ш.Гүрбазар бичиж, аяыг УГЗ Л.Балхжав, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат хийсэн юм. Бүх оддын дуулсан “Миний Монголын наадам” дууг төрийнхөө их баяр наадмыг хоног тоолон хүлээж буй монгол түмэндээ зориулан хүргэж байна.
Миний Монголын наадам | ||
Үзсэн: 3132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.