Шууд Chart

Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

2013-11-19 16:19:08

Английн Веакон компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 11 дүгээр сарын 19-ний өглөө Хонконгийн Four Season зочид буудалд эхэллээ. Монгол Улсын Их Хурлаас хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед энэ удаагийн 5 дахь чуулга уулзалт нээгдэж байгаа нь хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Чуулганыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэллээ. Тэрээр мөн Блүүмбэрг телевизийн сэтгүүлчийн асуултад хариулав. Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар уг чуулга уулзалтын албан ёсны дэмжигчээр ажиллаж байгаа билээ. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нарын албаны хүмүүс оролцож байна. Мөн Хонконгийн болон Хонконгт төвлөрдөг гадаадын хөрөнгө оруулагчид, монголын бизнесийн өргөн төлөөлөл хүрэлцэн иржээ.
IMG_0263

IMG_0251


Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй