
Наадамд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн авто машинаар шагнадаг уламжлал тогтоод байна. Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани дөрөв дэх жилдээ ажиллаж буй юм.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа эхлэхэд бэлэн болоод байна. Энэ жилийн баяр наадмын түрүү бөхөөр хэн тодорч, “Ланд крузер-200” маркийн авто машины эзэн болох нь удахгүй тодорхой болно.
Түрүү бөхийн бай шагналыг маргааш буюу долоодугаар сарын 13-ны өдөр 12:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулан өгөх юм.
Түрүү бөхийг “Ланд крузер-200” авто машинаар шагнана | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.