Шууд Chart

"ENTREPRENEUR-2013" шалгаруулалт эхэллээ!

2013-11-21 11:34:53

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүнийг 17 дахь жилдээ зохион байгуулна.

Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны онцлох 10 аж ахуйн нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг юм.


"ENTREPRENEUR-2013" шалгаруулалт эхэллээ!  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй