Шууд Chart

“Дэлхийн мисс-2017”-д Ц.Энхжин өрсөлдөнө

2017-08-31 12:39:32

Монголыг “Дэлхийн мисс-2017”-д төлөөлөх бүсгүйчүүдийн сонгон шалгаруулалт өчигдөр  болж, Ц.Энхжин шалгарлаа.

Шалгаруулалтад есөн гоо бүсгүй өрсөлдсөн бөгөөд тэрбээр "Би ялагч болсондоо баяртай байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, ажлынхандаа маш их баярлалаа. Энэ тэмцээнд түрүүлснээр эхлэл маань тавигдаж байна. Дараагийн урт аялалдаа өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчлан дэлхийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээн оролцох болно. Хөрсний бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын айлын болон орон нутгийн цэцэрлэг, сургуулийн модон 00-ийг эко болгох ажлыг бодитой хэрэгжүүлнэ. Дизайны мэргэжлийн давуу талаа ашиглан хөрсний бохирдлыг шийдэхэд бодитой хувь нэмрээ оруулна" гэв.

Ц.Энхжин нь Их Британийн Кембрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалжээ.

“Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 18-нд БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэлхийн мисс-2017”-д Ц.Энхжин өрсөлдөнө  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй