
Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан рок, поп оддын хандивын тоглолт гарагт өнгөрсөн бямба гарагт “On’n Off Production House”-ын концертын танхимд боллоо.
Тоглолтоос олсон орлого болон үзэгчдийн хандив, дуудлага худалдаагаар нийт 31.9 сая төгрөг цугласан бөгөөд энэхүү мөнгийг өчигдөр уран бүтээлчид Б.Шаравын бага охин Ш.Жаргалд өглөө.
Хандивын мөнгийг хүлээлгэн өгөх уулзалтад Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Алтанцэцэг, дуучин С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Дэлхий" хамтлагийн дуучин М.Болд, Морин хуурын чуулгын төлөөлөл болон On'n Off продакшныхан хүрэлцэн ирсэн юм.
Б.Шаравын эмчилгээнд зориулсан тоглолтын мөнгийг охинд нь гардууллаа | ||
Үзсэн: 465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.