
Хөгжим бүжгийн коллеж-Монгол улсын консерваторийн түүхт 80 жилийн ойд зориулсан рок попын бүх оддын "Миний хөгжим бүжиг" тоглолт болох гэж байна. Тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн үе үеийн төгсөгчид оролцох юм байна.
Тодруулбал “Соёл-Эрдэнэ”, “Титэм”, “Никитон”, “Камертон”, “Хар сарнай”, “Хар тас”, “Сүнс”, “Freezone”, “Спайк”, “Гурван охин”, “Киви”, “Lemons”, “A Sound”, “X Vit” хамтлаг болон дуучин С.Сэрчмаа, Б.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Ц.Мөнхбат, Н.Үүрцайх, Ц.Байдраг, Б.Маралжингоо, Төгөлдөр хуурч Ами, С.Амармандах, Б.Чойжоо, Б.Аззаяа нар оролцоно.
Тоглолт энэ сарын 15-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.
"Миний хөгжим бүжиг" тоглолт болно | ||
Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.