Шууд Chart

"Шөнийн сүм музей”-д Улаанбаатар чуулга үдшийн цэнгүүн болно

2017-09-04 11:43:10

Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музей”-д Улаанбаатар чуулга үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү цэнгүүнд хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид болон Хангарьд найрлын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.

Тоглолт Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 7-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Шөнийн сүм музей”-д Улаанбаатар чуулга үдшийн цэнгүүн болно  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй