
МҮОНР-гоос өнөөдрөөс эхлэн нийтийн шилдэг дуу шалгаруулах “Монголын радио чарт”-ыг эхлүүлж байна.
Радиогийн “Алтан сан”-г орчин үеийн дуугаар нэмэгдүүлэх болон сүүлийн үеийн уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд илүү таниулахад гол зорилго нь оршиж буй.
Иймд уншигч, сонсогч та http://www.mnb.mn/chart/1?d=2 энэхүү линкээр орж, дуртай дуундаа саналаа өгөх боломжтой боллоо. Түүнчлэн ажлын өдөр бүрийн 11:15 цагаас утсаар болон мессеж саналаар явагдана.
Сонирхуулахад нийт 15 дуу өрсөлдөх бөгөөд эдгээрээс эхний долоо хоногт хамгийн их оноо авсан 10 дууг шалгаруулж, дараагийн долоо хоногт өрсөлдөх таван дуутай хамтатган өрсөлдүүлнэ. Нэмж хэлэхэд зөвхөн 2017 онд хийгдсэн дуу байх ёстой юм.
Ийнхүү ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сард энэ үйл ажиллагаагаа явуулж байгаад долоо хоног тус бүрт шилдгээр шалгарсан дууг нэгтгэж тоглолт зохион байгуулах аж.
Харин дараагийн чарт нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр сард явагдаж дээрх маягаар шалгарсныг тавдугаар сард тоглохоор төлөвлөжээ. Тэдгээрээс шилдгийн шилдгээр шалгарсан нэг дуучинд гран при шагнал гардуулах юм байна.
Нийтийн шилдэг дуу шалгаруулах “Монголын радио чарт” өнөөдрөөс эхэллээ | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.