
“Фантастик” продакшн, "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийн тухай өгүүлэх "Зүрхний хилэн" түүхэн уран сайхны кино энэ сарын сүүлээр нээгдэх гэж байна.
1867 оны үеийг харуулах тус бүтээлд олон хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг ажиллаж, дөрвөн улирал дамнан зураг авалтыг нь хийжээ.
Энэхүү киног Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романаас сэдэвлэж, Б.Тамир, Э.Алдар нар зохиол, найруулгыг гүйцэтгэсэн байна.
Харин гол дүрд "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва нар тогложээ.
“Зүрхний хилэн" энэ сард нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.