Шууд Chart

Реппер А.Дөлгөөн БНСУ-д урлагийн карьераа үргэлжлүүлнэ

2017-09-04 15:48:02

"Uiverse Best Songs" тэмцээнээс шалгарч "Хорьж болохгүй 20 нас" дуугаараа залуучуудад танил болсон реппер А.Дөлгөөн БНСУ-д урлагийн карьераа үргэлжлүүлэхээр болжээ.

Гоо сайхны мэс ажилбар хийлгэж унаган төрхөө өөрчлөөд авсан бүсгүй бие галбиртаа ч мөн өөрчлөлт хийснээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан илтгэж байна. Эмэгтэйлэг болох хүсэлтэй явдгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байсан тэрбээр тэр бодолдоо алхам алхамаар ойртож яваа ч юм бил үү.  

Одоогоор тэрбээр БНСУ-д ээжтэйгээ амьдарч, суралцаж байгаа ч энэ сарын сүүлээр эх орондоо ирж, шинэ уран бүтээлээ сонордуулахаар зэхэж байгаа гэнэ.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Реппер А.Дөлгөөн БНСУ-д урлагийн карьераа үргэлжлүүлнэ  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй