Шууд Chart

УДЭТ-ынхан орон нутагт тоглоно

2017-09-05 09:15:46

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 9-21-нд орон нутагт аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна.

Тодруулбал есдүгээр сарын  9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг, 12-нд Тосонцэнгэл, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөнгийн үзэгчдэд уран бүтээлээ хүргэх аж. Аялан тоглолтын хөтөлбөрт  зохиолч, найруулагч Н.Ганхуягын  “Бүүвэй”,  “Красногоров-7”  төслийн хүрээний шилдэг бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна”, хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг тоглох гэнэ.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Б.Нармандах, С.Болдэрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал нарын зэрэг театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 30 гаруй уран бүтээлч багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДЭТ-ынхан орон нутагт тоглоно  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй