Шууд Chart

“Мора” киног гадны кино компаниуд сонирхож байна

2017-09-05 09:41:25

Өнгөрсөн баасан гарагт Монголын анхны хүүхэлдэйн кино “Мора” Тэнгис кино театрын урд байрлах Эрх чөлөөний талбайд нээлтээ хийсэн билээ. Бүх насныханд зориулсан холливүүдийн стандартаар хийгдсэн уг киноны нээлтийн талаарх мэдээллийг гадны кино компаниуд сонирхож байгаа талаарх мэдээлэл цацагдаад байна.

Анхны гэх тодотголтойгоор хийгдэж буй “Мора” киноны нээлтэд рок попын одууд хүрэлцэн ирж  дуулахаас гадна Монголын томоохон киночид уригдан ирсэн юм.  

Дашрамд дурдахад хүүхэлдэйн кино нь үүсэж хөгжөөд 140 жил болж байгаа бөгөөд дэлгэцийн урлагийн сонирхолтой дээрх бүтээлийг Монголд “Амжилт” студийн залуучууд анх удаа хийжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мора” киног гадны кино компаниуд сонирхож байна  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй