Шууд Chart

Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах анхны нээлттэй тэмцээн боллоо

2017-09-05 10:08:08

Монгол Улсын анхдугаар өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Монголын гольфийн холбоо “Sky resort” цогцолборын “Mount Bogd” гольфийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 6-9 нас, 10-12 нас, 13-16 насны 3 ангилалд болсон бөгөөд нийт 6-16 насны 34 тамирчид өрсөлдсөн юм. 

6-9 насны ангилал дөрвөн нүхэнд үргэлжилсэн бөгөөд Г.Эрмүүн 19 оноогоор өсвөрийн гольфийн аварга болж, удаах байранд 20 оноогоор Э.Тэнүүн, гутгаар байранд 23 оноогоор Т.Төрхишиг нар тус тус тэргүүлэв. Харин Longest-ын шагналд Г.Бат-Очир, Nearest-ын шагналд Э.Тэнүүн нар ялагчаар тодорлоо. 

Тэмцээний 10-12 насны ангилал зургаан нүхэнд үргэлжилсэн бөгөөд Ф.Амина 33 оноогоор өсвөрийн гольфийн аварга болж удаах байранд 36 оноогоор н.Тэлмэн, гутгаар байранд 39 оноогоор Т.Мэргэн, Н.Хүслэн нар оноо тэнцэж тэмцээнийг тус тус тэргүүлсэн бөгөөд Longest-ын шагналд Б.Эрдэнэчимэг, Nearest-ын шагналд Н.Хүслэн нар ялагчаар тодорлоо.

Тэмцээний хамгийн ахлах нас буюу 13-16 насны ангилал есөн нүхэнд үргэлжилсэн бөгөөд Ө.Төгөлдөр 38 оноогоор МУ-ын өсвөрийн гольфийн аварга болж удаах байранд 43 оноогоор М.Буян-Эрдэнэ, гутгаар байранд 47 оноогоор Б.Төгөлдөр нар тус тус тэргүүлсэн бөгөөд Longest болон Nearest-ын шагналын ялагчаар Ө.Төгөлдөр ганцаараа шалгарлаа. Энэ тэмцээний үеэр гарсан хамгийн ховор бөгөөд хамгийн гайхамшигтай тохиолдол бол Б.Билгүүний дөрөвдүгээр нүхэнд хийсэн Hole-in-one байсан юм. Гольфийн спортод энэ тохиолдол 60 сая удаад нэг гардаг гэж үздэг байна. 

Өсвөр насны хүүхэд багачуудын зүрхэнд гольфийн спортын галыг асааж улмаар уг спортын сонирхогчдын тоог нэмэгдүүлснээр ирээдүйд дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчдыг бий болгох зорилго нууц биш байлаа. 

Тэмцээнийг МГХ-оос зохион байгуулсан бөгөөд “Өсвөрийн гольфийн төсөл хөтөлбөр” арга хэмжээнд зуны улирлын туршид сургалтад хамрагдсан хүүхдүүд идэвхтэй оролцов.  Уг төсөл хөтөлбөрийг БТСГ-аас бодлогоор дэмжиж дөрвөн сая төгрөгийн санхүүжилтийг олгосон юм.

Хойшид жил болгон зохион байгуулагдах энэ тэмцээнд улам олон хүүхэд хамрагдаж, аваргын цомын эзэн болох нь төдий чинээ хэцүү болж төгөлдрийн төгөлдөр ур чадвартай тамирчин PGA-ыг донсолгох цаг бидний дэргэд байна хэмээн зохион байгуулагчид хэлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах анхны нээлттэй тэмцээн боллоо  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй