Шууд Chart

Румыны Авлигатай тэмцэх газрын дарга эх орондоо амьд домог болж байна

2017-09-05 10:34:46

Румын Улсын Авлигатай тэмцэх газрын дарга Лауру Ковеш хэмээх 44 настай эмэгтэй эх орондоо амьд домог болж байна.

Тэрбээр 2013 онд энэ албыг удирдсанаасаа хойш нийтдээ улсад 860 сая еврогийн хохирол учруулсан авилгалын 1170 хэргийг илрүүлж, 2000 гаруй төрийн өндөр дээд албан хаагчийг авилгалын хэргээр шоронд суулгажээ.

Энэ нь амралтын өдрийг тооцохгүйгээр өдөр бүр нэг авлигачинд зохих ял шийтгэлийг нь хүлээлгэсэн тооцоо гарсан байна.

Лауру Ковешийн барьсан авлигачдын дунд парламентын гишүүн, үе үеийн засгийн газрын сайд нар, агентлагийн дарга, муж хотын дарга, төрийн өмчит компаний захирлууд багтжээ.

2015 оны санал асуулгаар түүний удирдсан Авлигатай тэмцэх газар нь олон нийтийн хамгийн их итгэл хүлээсэн байгууллагаар шалгарчээ. Өнгөрсөн жил түүний авилгалын эсрэг тэмцлийг Франц Улс үнэлж, хүндэт Легионы одонгоор шагнажээ.

Тэрбээр сарын 3200 еврогийн цалинтай, ипотекийн зээлээр авсан хоёр өрөө байранд амьдардаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Румыны Авлигатай тэмцэх газрын дарга эх орондоо амьд домог болж байна  
Үзсэн: 2503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2018-02-21 07:56
Туршлага судламаар юм.Яаж ийм сайн ажиллаж чаддаг байнаа.Сэтгэл зутгэл байхад болдог байх.
Зочин [202.9.43.xxx] 2017-09-05 19:56
MANAI AVILHGATAI TEMTSEH GAZRIIN DARGAAR SONGOGDOOCH

Бидэнтэй нэгдээрэй