Шууд Chart

БНСУ-ын “Whool” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

2017-09-06 09:29:19

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын “Whool” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Монголын Урлагийн зөвлөл, БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр энэ сарын 8-19-нд Улаанбаатар, болон Дундговь аймагт зохион байгуулах аж.

Тус хамтлаг нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 13 оронд тоглолтоо хийсэн байна. Мөн Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг аж.

Монголын хөгжим сонирхогчдод зориулсан тэдний тоглолт энэ сарын 9-нд “UB Jazz Club”-т болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНСУ-ын “Whool” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй