Шууд Chart

Ц.Батчулуун Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхилоо

2017-09-06 10:43:06

Гүржийн Тбилиси хотод болж байгаа Дэлхийн шатрын цомын аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд өндөрлөлөө.

Эхний хоёр тоглолтод тэнцсэн тамирчдын хооронд шийдвэрлэх гурав дахь тоглолт болсон байна.

Эхний шатны нийт 64 хосын тоглолтоос 22 нь тай-брект хүрч шийдэгдсэн бөгөөд эдгээрийн нэг нь манай улсын Их мастер Ц.Батчулуун-Английн Их Мастер Майкл Адамс нарын тоглолт байсан юм.

Харамсалтай нь уг шийдвэрлэх тоглолтод манай тамирчин хожигдсоноор Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхисон байна.

Монголын Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулууны хувьд өнгөрсөн зун Хятадын Чэнду хотноо зохион байгуулсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тавдугаар байр эзэлсэнээр Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан билээ.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Батчулуун Дэлхийн цомын тэмцээнийг эхний шатнаас нь орхилоо  
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй