
Германы Бавари хотын нэгэн рестораны зөөгч Оливер Штрумфел шар айрагны тэмцээнд орж, улмаар хоёр гартаа шар айрагтай 29 ширхэг аяга өргөж, 40 метр зам туулж шинэ дээд амжилт тогтоосон байна.
Түүний энэ амжилтыг цахим сүлжээнд байршуулан нийтэлсэн нь дэлхий дахинд ихээхэн хандалтыг аваад байгаа юм. Тэрбээр эхлээд гартаа 31 ширхэг шар айрагтай аяга барьсан боловч хоёр нь газар унаж хагарчээ. Өмнө энэ төрлийн дэлхийн дээд амжилт шар айрагтай 25 аяга байсан юм.
29 ширхэг шар айрагтай аяга өргөж, шинэ дээд амжилт тогтоожээ | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.