
Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга" үйл ажиллагааг маргааш зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг анх 1997 онд ХБНГУ-д тэмдэглэж эхэлсэн байдаг ба 2004 оноос хойш европын орнууд өнөөг хүртэл өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон юм. Тус үйл ажиллагааны үеэр музейнүүд бүтэн шөнийн турш үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг бөгөөд үйл ажиллагааныхаа үеэр олон нийтэд сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэдгээрээ илүү онцлогтой. Жишээ нь ОХУ-д шөнийн музейг яруу найргийн үдэштэй хослуулан зохион байгуулдаг.
Харин манай улс 2011 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. “Шөнийн музей” үйл ажиллагааны үеэр музей шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж, музейн орчинд олон сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд санал болгодог нь үзэгч, үйлчлүүлэгчдийн талархлыг ихээр хүлээдэг. Жил ирэх тусам тус үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжиж, энэхүү хөтөлбөрийг үзэж сонирхох үзэгчдийн тоо ч мөн адил өсөж байна. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын түүх, соёлын өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах зорилготой.
Энэ зорилгынхоо хүрээнд музей нь 2014 оноос эхлэн мэргэжлийн урлагийн байгууллагатуудтай хамтран тоглолт зохион байгуулж, музейн сан хөмрөгөөс сонирхолтой үзэсгэлэн дэглэн үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн. Өнөөг хүртэл тус үйл ажиллагаа нь үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн, сонирхолтой арга хэмжээ хэвээр байна.
Шөний музей маргааш нээгдэнэ | ||
Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.