Шууд Chart

АНУ-д суугаа Монголчууд гар бөмбөгийн аваргаа тодрууллаа

2017-09-06 15:49:54

АНУ-д ажиллаж, амьдардаг Монголчуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах 11 дүгээр тэмцээн Колорадо мужийн Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцохоор АНУ-ын муж, хотуудаас хүрэлцэн ирсэн байна. Уг тэмцээнд залуучуудын эрэгтэй, эмэгтэй 16, ахмадуудын дөрөв нийт 20 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорьжээ. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт өндөр төвшинд боллоо.

Тус өдөрлөгт спортын мастер, спортын дэд мастер, мөн улсын зэрэгтэй тамирчид олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийг баясгав.

Хоёр өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад залуучуудын Лос Анжелес хотын эрэгтэй баг, Оакланд хотын эмэгтэй баг, ахмадуудын Чикаго хотын баг тус тус тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал “Их Тал” клубээс зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодотгон хэлээд нийт хүрэлцэн ирсэн тамирчидад болон хөгжөөн дэмжигчдэд амжилт хүсч, Ерөнхий консулын газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээн нь тус клуб байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээтэй давхацснаар өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажил болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-д суугаа Монголчууд гар бөмбөгийн аваргаа тодрууллаа  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
njuty [59.153.115.xxx] 2017-09-06 16:22
Арван нэг дүгээр аврага биш,харин аврага шалгаруулах арван нэг дэх удаагийн тэмцээн баймаар юм,бичсэн юмаа уншиж үзэж байвал зүгээрдээ У.Баярсайхаан-гадаадад удаад монгол хэлээ мартсан юм бол уу?

Бидэнтэй нэгдээрэй